Олон улсын "Аравт" морин цэргийн уралдаан Тувагийн Кызыл хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол, ОХУ, Казахстан, Узбекистан зэрэг улсын Зэвсэгт хүчний баг оролцсон бөгөөд Монголын баг тамирчид өрсөлдөгчдөөсөө ур чадварын хувьд илүү байлаа.
Олон улсын "Аравт" морин цэргийн уралдааны нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрт ОХУ, хоёрдугаар байрт Монгол Улс, Узбекистан, гуравдугаар байрт Казахстан улсын морьт тасгууд шалгарав. Мөн “Аравт” морин цэргийн уралдааны нэг төрөл болох
Ташрамд дуулгахад, "Аравт" морин цэргийн уралдаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний багийн ахлагчаар ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, дасгалжуулагчаар ЗХЖШ-ын СБЗХ-ийн БТСТ-ын дарга, гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ нар ажилласан бөгөөд Зэвсэгт хүчний 013, 084, 123, 124, 327, 330, 350 дугаар ангиас 16 тамирчин цэргийн алба хаагч оролцсон юм.

Батлан хамгаалах яам
| Зэвсэгт хүчний баг "Аравт" морин цэргийн уралдааны хоёрдугаар байрт орлоо | ||
| Үзсэн: 581 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.