Шууд Chart

Грек улс “Ковид-19” цар тахлын эсрэг шинэ арга хэмжээ авна

2021-08-27 14:55:51

Энэ хүрээнд хөл хорионы дэглэмээ чангатгаж “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдэд хязгаарлалт тогтоохоор болжээ. Тодруулбал, вакцинд хамрагдаагүй хувийн болон төрийн байгууллагын ажилтан, алба хаагчдыг долоо хоногт нэг удаа өөрсдийнх нь зардлаар шинжилгээнд хамруулахаар болжээ.

Харин боловсрол, аялал жуулчлал, нийтийн хоолны газар, үзвэрийн танхим, кино театр бүхий олон хүнтэй харилцдаг салбарын ажилтнуудад долоо хоногт 2 удаа шинжилгээ өгөх шаардлага тавих юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Грек улс “Ковид-19” цар тахлын эсрэг шинэ арга хэмжээ авна  
Үзсэн: 586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй