Иймд тус улсын эрх баригчид коронавирусний вакцины гурав дахь тунг 30-аас дээш насны бүх иргэндээ хийхээр шийдвэрлэжээ.
Даваа гарагт гэхэд тус улсад коронавирусний халдварын 9831 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн 1 дүгээр сарын 18-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус улсад илэрсэн халдварын дийлэнх хувьд нь коронавирусний дельта хувилбар давамгайлж байна. Вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс дельта хувилбараар халдварлаж байгаа нь тус улсын нөхцөл байдлыг хүндрүүлжээ. Гэхдээ вакцинд бүрэн хамрагдсан хүн дельта хувилбараар халдварласан ч хүндээр өвдөхгүй байгаа юм.
Израиль улс өнгөрсөн 5 дугаар сарын сүүлээр вакцинжуулалтын үр дүнд өдөрт бүртгэгддэг халдварын тоо нь нэг оронтой тоонд шилжмэгц хэвийн амьдралдаа эргэн орж, энэ сарын 1-нээс олон улсын жуулчин хүлээж авахаар болсон.
Гэвч дельта хувилбар давамгайлсан халдвар давлагаалж байгаагаас үүдэн жуулчин авах товыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, бүүстэр тунг хийх ажлыг эрчимжүүлж байна. Олон нийтийн газарт амны хаалт зүүх журмаа ч мөн сэргээгээд байгаа юм.
Израиль 9,3сая хүн амынхаа 5,9 саяыг короанвирусний вакцины бүрэн тунд хамруулжээ. Харин вакцинд эрт хамрагдсан хүмүүсийн дунд халдвар авах тохиолдол түгээмэл байгаа нь вакцины хамгаалах чадвар цаг хугацаа явах тусам багасаж байгааг харуулж байна гэж тус улсын мэргэжилтнүүд мэдэгджээ.
Израиль өнгөрсөн сарын сүүлээр өндөр настнууд болон эрүүл мэнд, боловсролын салбарын ажилчдаа коронавирусний вакцины гурав дахь тунд хамруулж эхэлсэн юм. Өнгөрсөн сарын сүүлээс хойш 1,6 сая хүнийг бүүстэр тунд хамруулжээ. Одоогоор Америк, Унгар зэрэг Европ, Ойрхи Дорнод, Азийн хэд хэдэн улс коронавирусний эсрэг гурав дахь тунг иргэддээ санал болгож, зарим нь гурав дахь тунд хамруулахаар төлөвлөж байна.
| Израиль коронавирусний гурав дахь тунг 30-аас дээш насны бүх иргэндээ хийж эхэллээ | ||
| Үзсэн: 2935 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.