Шууд Chart

АНУ Афганистанаас иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд иргэний агаарын тээврийн компаниудаа дайчилж байна

2021-08-24 11:23:59

Дүрвэгсдийг хүлээн авч байгаа түр баазуудын ачаалал хэтэрч, Кабулын аюулгүй байдлын орчин хаашаа ч эргэж болзошгүй эгзэгтэй цаг мөч ирсэн учраас Пентагоны тэргүүн дайны үеийн ажиллагаанд иргэний агаарын тээврийг дайчлах тухай хуулийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

АНУ-ын засаг захиргаа Афганистанаас татаж, гурав дагч улсуудад түр орогнуулж байгаа өөрийн орны иргэд болон Афганы дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэх ажилд иргэний агаарын тээврийн компаниудаа дайчилж байна.

"Американ Эйрлайнс", "Дельта эрлайнс", "Юнайтед Эйрлайнс" зэрэг иргэний агаарын тээврийн зургаан компанийн 18 нисэх онгоцыг уг ажиллагаанд дайчлахаар болсон байна. Эдрээр авиа компаниуд Кабулаас гаргаж, Катар, Бахрейн, Арабын нэгдсэн Эмиратад түр орогнуулж байгаа иргэдийг АНУ болон бусад улсад хүргэх юм байна.

АНУ-ын Батлан хамгаалах яам Кабулаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг наймдугаар сарын 31 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Дайны хүнд үед иргэний агаарын тээврийг ашиглах тухай хуулийг өмнө нь 1990-1991 оны Персийн булангийн дайн, 2002-2003 оны Иракийн дайны үед хэрэгжүүлж байжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Афганистанаас иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд иргэний агаарын тээврийн компаниудаа дайчилж байна  
Үзсэн: 738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй