Дэлхийн 13 улс эх орондоо амьдрахад өндөр эрсдэлтэй тулгарсан Афганистаны дүрвэгч иргэдийг түр орогнуулахаар зөвшөөрсөн байна. Түүнчлэн 10 гаруй улс АНУ болон бусад улсуудын Афганаас өөрийн орны иргэд болон дүрвэгчдийг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллгааанд дамжин өнгөрөх зөвшөөрөл олгохоор болсон байна.
Тухайлбал, АНУ-д шилжин суурьших албан ёсны зөвшөөрөл нь гараагүй байгаа Афганистаны дүрвэгчдийг Албани, Канад, Колумби, Коста Рика, Чили, Косово, Хойд Македони, Мексик, Польш, Катар, Рванда, Украин, Уканда зэрэг 13 улс зөвшөөрч, эхний ээлжийн дүрвэгсдийг хүлээж байна.
Бахрэйн, Британи, Дани, Герман, Итали, Казахстан, Кувейт, Катар, Тажикстан, Турк, Арабын нэгдсэн Эмират, Узбекстан зэрэг 12 улс Афганистаны дүрвэгсдийг нүүлгэн шилжүүлэхэд дамжин өнгөрөх бололцоогоор хангаж буй юм байна. Британи, Герман зэрэг улсууд Афганаас тодорхой тооны дүрвэгсдийг хүлээн авч байгаа.
Баасан гарагт Америкийн "Эйр Форс Си-17" тээвэрлэгч хоёр онгоцоор Катараас хүүхэд, эмэгтэйчүүд зонхилсон Афганы олон зуун дүрвэгсдийг Германы Рамштейнд хүргэсэн байна.
Рамштейнд 5000 дүрвэгчийг түр байрлуулах юм байна. Мөн уржигдар Катар улс Афганы дүрвэгсдийн эхний хэсгийг хүлээж авчээ. Сүүлийн 72 цагт Афганы хүүхэд, эмэгтэйчүүд, хэвлэл мэдээллийнхэн голдуу 300 орчим дүрвэгчийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн хөрш Пакистан руу Афган иргэд дүрвэж очсон байна.
| Дэлхийн 13 улс Афганы дүрвэгсдийг түр орогнуулахаар зөвшөөрчээ | ||
| Үзсэн: 589 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.