Шууд Chart

Афганаас иргэдээ нүүлгэн шилжүүлэх олон улсын ажиллагаа хүнд нөхцөлд болж байна

2021-08-22 12:13:19

Афганистаны нийслэл Кабул хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр Афганаас гарах арга зам эрэлхийлж байгаа олон мянган хүн цугларч, шөнийн цагаар ч тарахгүй байна. Үүнээс үүдэж Афганаас иргэдээ нүүлгэн шилжүүлж байгаа олон улсын ажиллагаа хүнд нөхцөл байдал дунд өрнөж байна.

Мөн Кабулын нисэх буудлын аюулгүй байдлыг хангаж байгаа АНУ тэргүүтэй олон улсын цэргийн хүчин цугласан олныг тогтоон барихад амаргүй байгааг хэвлэлүүд онцолж байна.

Энэ сарын 14-ний өдөр Талибан хөдөлгөөн Кабулыг эзлэн авснаас хойш олон мянган хүн Афганистанаас гарах арга зам эрэлхийлсээр байна. Энэхүү дүрс бичлэгт нисэх буудлын төмөр тороор бэхэлсэн хананы цаана шөнийн цагаар олон хүн цугласан байгааг харуулжээ.

Нисэх буудалд олон хүн цугларснаас үүдэж олон улсын иргэдээ нүүлгэн шилжүүлэх ажиллагааг хүнд сорилтуудтай тулгарч, зарим тохиолдолд иргэдээ авч чадахгүй, онгоц нь хоосон буцаж байгаа юм байна.

Тухайлбал, Бельгийн иргэд нисэх онгоцны буудал руу нэвтэрч чадахгүй гацсанаас болж онгоц нь нэг ч зорчигчгүйгээр Кабулаас хөөрсөн болохыг тус улсын Гадаад харилцааны яам баталжээ.

Мөн баасан гарагт Кабулаас Германы онгоцоор ирсэн нэг иргэн нь сумны шархтай ирсэн болохыг Германы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Афганаас иргэдээ нүүлгэн шилжүүлэх олон улсын ажиллагаа хүнд нөхцөлд болж байна   
Үзсэн: 726 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй