Шууд Chart

АНУ Алексей Навальный, "Хойд урсгал-2" төсөлтэй холбогдуулан ОХУ-д шинэ хориг тавьжээ

2021-08-22 11:07:14

Германы канцлер Ангела Меркелийн Москвад хийсэн айлчлалтай зэрэгцээд АНУ Алексей Навальныйг хордуулсан гэх хэрэг болон "Хойд урсгал-2" хийн хоолойн төсөлтэй холбогдуулан ОХУ-д шинэ хориг тавьжээ.

Герман улс Оросын "Хойд урсгал-2" хийн хоолойн төсөлд хамтран оролцож байгаа учраас уг хийн хоолойн төслийг саадгүй явуулах талаар Вашингтонтой тохироо хийж байсан.

АНУ-ын Сангийн яам Алексей Навальныйг хордуулсан, Оросын химийн зэвсгийн хөтөлбөрт оролцоотой гэсэн үндэслэлээр Оросын хоёр аж ахуйн нэгжид эдийн засгийн хориг тавьсан байна. Мөн Америкийн Төрийн департамент Оросын химийн зэвсгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх гол үйл ажлыг хийсэн үндэслэлээр Оросын батлан хамгаалах яамны шинжлэх ухааны хоёр лабораторийг хоригт оруулж байгаа юм байна.

Эдгээр хоригийг Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальныйг хордуулсны нэг жилийн ойтой холбогдуулж тавьж байгаа юм байна.

Америкийн тагнуулын хороо Оросын улсыг аюулаас хамгаалах хорооны офицерууд 2020 оны наймдугаар сарын 20-нд Алексей Навальныйг новичок гэх сэтгэцэд нөлөөлөх химийн бодисоор хордуулсан гэсэн дүгнэлт гаргасан байдаг.

Жозеф Байдены засаг захиргаа уг асуудлаар Оросын хувь хүн, аж ахуй нэгжүүдэд олон талын хориг тавина гэдгээ энэ оны гуравдугаар сард зарлаж байсан. Харин ОХУ дээрх дүгнэлтийг удаа дараа няцааж, Алексей Навальныйгийн хэрэг бол цэвэр улс орны дотоод асуудал, гадны оролцоог зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байгаа юм.

Мөн АНУ-ын Төрийн департамент "Хойд урсгал-2" төсөлд оролцоотой үндэслэлээр Оросын нэг хөлөг онгоц, хоёр иргэнийг хориг арга хэмжээний жагсаалтад оруулжээ.

Ингэснээр Америкийн засаг захиргаа зөвхөн "Хойд урсгал-2" төслийн хүрээнд Оросын 7 хувь хүн, тэдний эзэмшлийн 16 хөлөг онгоцыг үйл ажиллагаа явуулахыг хориглож байна.

Удахгүй бүтээн босголт нь дуусах гэж байгаа 1230 км газар нутгийг хамрах "Хойд урсгал-2" хийн хоолойгоор ОХУ жилд 55 тэрбум куб метр байгалийн хийгээ Балтийн тэнгисийн ёроолоор Герман руу нийлүүлэх юм.

АНУ уг төслийг Украины Европ руу эрчим хүч дамжуулах үүргийг хязгаарлах, Европын Оросын байгалийн хийгээс хамааралтай байдлыг нэмэгдүүлэх зорилготой Москвагийн геополитикин маньевр гэж үзэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Алексей Навальный, "Хойд урсгал-2" төсөлтэй холбогдуулан ОХУ-д шинэ хориг тавьжээ   
Үзсэн: 524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй