Талибан хөдөлгөөн Афганистаны төв засгийн газрыг хяналтдаа бүрэн оруулаад байна. Тус хөдөлгөөн нь Исламын шашны хуульд тулгуурласан шинэ төр, засгийг бий болгох үйл явцыг эхлүүлээд байна. Энэ хооронд Талибчууд Кабул хот руу нэвтрэх үед эх орноосоо дүрвэн гарсан экс Ерөнхийлөгч Ашраф Гани удахгүй Афганистанд эргэн очно гэдгээ илэрхийлсэн байна.
Афганистаны Ерөнхийлөгч асан Ашраф Гани цахим мэдэгдлээ лхагва гарагт "Фэйсбүүк" хуудсандаа байршуулсан байна. Тэрбээр Арабын Нэгдсэн Эмират улсад орогнож байгаа аж. Ашраф Гани Кабул хотыг гэнэт орхин явсныхаа гол шалтгааныг цус урсгахаас зайлсхийсэн үйлдэл гэж ярьсан байна.
Хэрвээ тэрбээр Кабулыг орхиогүй тохиолдолд Афганистаны төв засгийн газрын арми болон Талибан хөдөлгөөний дайчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн бий болох нь гарцаагүй байсан гэжээ. Тэрбээр Талибууд эрх мэдлээ сэргээсэнд армийхныг бус харин улс төрчдийг буруутгахыг уриалжээ.
Харин Ашраф Ганиг урвагч гэж үзэж байгаагаа Афганы зарим иргэн илэрхийлж байгаа юм. Тэрбээр гадны орон руу зугтахдаа их хэмжээний мөнгө авч явсан гэж цуурхал гараад байсан юм. Харин Ашраф Гани цахим мэдэгдэл хийх үедээ дээрх яриа ор үндэслэлгүй гэж хариулт өгчээ.
| Афганистаны Ерөнхийлөгч асан Ашраф Гани удахгүй эх орондоо эргэн очно гэж мэдэгдлээ | ||
| Үзсэн: 606 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.