Шууд Chart

“Токио - 2020” олимпын тайлангийн хурал боллоо

2021-08-18 15:20:50

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн Анагаах ухааны алба, Эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны алба, хоол зүйч, сэтгэл зүйч нарын багийн нийт хамт олон

Хурлын үеэр “Токио - 2020” олимпт тамирчдыг бэлтгэхэд учирсан хүндрэл бэрхшээл, амжилт, ололт, анхаарах зүйлсийн талаар дүгнэн хэлэлцсэнээс гадна 3 жилийн дараа болох “Парис - 2024” зуны олимпын их наадамд хэрхэн бэлтгэх, “Токио - 2020” олимпын циклд хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан цаашид өндөр зэрэглэлийн тамирчдыг спортын шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бэлтгэл сургуулилалтыг хэрхэн хангах талаар санал солилцож, хоол зүйч, сэтгэл зүйчдийн багтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах талаар авч хэлэлцлээ.

Тайлангийн хуралд САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг, БТСУХ-ны Бодлого,төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ, ҮШБ-ийн Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Эрдэнэтуяа нар болон САУЭШТ-ийн албадын дарга, эмч, мэргэжилтнүүд, хоол зүйч, сэтгэл зүйч нар оролцов.

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв


“Токио - 2020” олимпын тайлангийн хурал боллоо  
Үзсэн: 637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй