Шууд Chart

Вьетнам улс ирэх сард “COVID-19”-ийн эсрэг вакцин үйлдвэрлэхээр төлөвлөжээ

2021-08-17 11:24:55

Вьетнамын Ерөнхий сайд Фам Минь Чинь тус улс вакцин үйлдвэрлэх технологи, үйлдвэрлэлийн талаарх судалгаа хийж, ард иргэдээ аль болох хурдан хугацаанд вакцинд хамруулахаар хичээн ажиллаж байгаа талаараа мэдээллээ.

Түүнчлэн Наноген эмийн биотехнологи компанийн Nano Covax, Вакцин ба эмнэлгийн биологийн хүрээлэн (IVAC)-ийн CoviVac гэсэн хоёр төрлийн вакцины судалгаа, туршилтыг хийж байгаа аж. Үүнээс гадна Вьетнам улс АНУ, Япон, ОХУ -аас вакцин үйлдвэрлэх технологийг авахаар ажиллаж байна.


Вьетнам улс ирэх сард “COVID-19”-ийн эсрэг вакцин үйлдвэрлэхээр төлөвлөжээ  
Үзсэн: 660 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй