Шууд Chart

Швейцарь улс Беларусийн эсрэг хориг арга хэмжээний жагсаалтаа өргөтгөлөө

2021-08-13 14:01:16

Швейцарын холбооны зөвлөл Беларусийн эрх баригчдын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгах шийдвэр гаргасан байна. Энэ талаар тус улсын засгийн газраас мэдээллээ.

Беларусь дахь хүний эрхийн асуудал аажим аажмаар муудаж, тус улсын удирдлагууд болон ард иргэдийн хооронд ямар нэгэн нааштай яриа хэлэлцээ явагдахгүй байгаа явдалд Швейцар улс ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. үүнтэй холбогдуулан Беларусийн эрх баригчдад хандан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, тайван замаар жагсаал цуглаан хийх эрхийг нь хүндэтгэн үзэж энэ эрхийг нь ард иргэддээ олгохыг хүсчээ.

Мөн хууль бусаар саатуулагдан баривчлагдсан гэх хүмүүсийг нэн даруй суллаж, хүчирхийллийн чанартай хэргийг мөрдөн шалгах зэрэг үүнтэй холбоотой олон улсын хүний эрхийн үүргээ даган биелүүлэхийг Швейцарын талаас шаардсан юм байна. энэ хүрээнд тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээнийхээ жагсаалтыг өргөтгөснөө мэдэгдлээ.

Үүнд:

-    Технологи болон программ хангамж, харилцаа холбооны хэрэгслийн импорт, экспорт мөн цахим орчноос мэдээллийг олж авах боломж бололцоо,

-    Цэргийн зориулалтаар ашиглаж болохуйц эд зүйлсийг худалдах, нийлүүлэх болон шилжүүлэх,

-    Кали болон газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн зарим төрлийн бүтээгдэхүүний худалдан авалт болон импортын хоригийг багтаажээ.

Үүний зэрэгцээ, Белаэронавигация төрийн байгууллага, Беларусбанк, Белинвестбанк болон Белагропромбанк тус жагсаалтад багтсан байна. өөр нэгэн зүйлийг онцолж дуулгахад АНУ-ын тавьсан хориг арга хэмжээний эсрэг Беларусь улс АНУ дахь элчингийн газраа татан буулгах, элчин сайдын яамны бүтэц бүрэлдэхүүнийг эрс цөөлөх шийдвэр гаргаад байгаа юм.

Эргэн сануулахад, энэ сарын 9-нд Беларусийн ерөнхийлөгч сонгууль явагдсаны дараах нэг жилийн ой тохиосон юм. Өнгөрсөн оны 8 дугаар сарын 9-нд Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулиар тус улсыг 26 жил тасралтгүй удирдсан одоогийн төрийн тэргүүн Александр Лукашенко ялалт байгуулсан юм. Харин тус сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн 100 мянга орчим хүн нийслэл Минск хотод түүхэн дэх хамгийн томоохон тооцогдох эсэргүүцлийн жагсаалыг өрнүүлсэн. 

Энэ хэрэг явдалтай холбогдуулан Их Британи, АНУ болон Канад улс Беларусийн эсрэг шинэ хориг арга хэмжээнүүд авч эхэлсэн билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Швейцарь улс Беларусийн эсрэг хориг арга хэмжээний жагсаалтаа өргөтгөлөө  
Үзсэн: 826 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй