Шууд Chart

Блинкен: АНУ дэлхийтэй өрсөлдөхийн тулд дотооддоо илүү их хөрөнгө оруулах ёстой

2021-08-11 17:55:01

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен дотооддоо дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл АНУ дэлхийн тавцанд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, Хятад зэрэг хурдтай хөгжиж байгаа орнуудын ард үлдэхгүйн тулд дэд бүтцийн хөгжилдөө нэн тэргүүнд анхаарах ёстой гэж Блинкэн үзэж байна.

Энэ нь Байдены засаг захиргаа зам гүүр, нисэх буудал гэх мэт дэд бүтцээс эхлээд инновацийн салбарт дотоодын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх нь дотоод олон үндэсний аюулгүй байдлын аль алинд чухал ач холбогдолтой гэж шинэ төлөвлөгөөгөө батлуулахаар олон сарын турш ярьж байгаа юм.

Тэрбээр “Бид дэлхийн түвшинд өөрийн тогтоосон түвшиндээ удаан байгаад байна. Бидний өрсөлдөгчид аажмаар бидний араас ойртож ирж байна. Зарим бүс нутагт өрсөлдөгчид маань биднээс түрүүлээд явчихлаа. Энэ бол хатуу үнэн. АНУ 20 дугаар зууны дунд үед дэд бүтцийн салбартаа асар их хөрөнгө оруулсан. Харин өнөөдөр эдийн засагт эзлэх дэд бүтцийн хөрөнгө оруулалт 40гаруй хувиар буурсан байна. Жишээ нь өнөөдөр Хятадын жил бүр дэд бүтцэдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт Америкийнхаас гурав дахин их байна" хэмээн онцоллоо.

Түүнчлэн Дотоодын шинэчлэл нь гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх чиглэл байх ёстой гэж Төрийн нарийн бичгийн дарга Блинкен онцолжээ. Одоо АНУ-ын Сенатын танхим бүтцийн салбарт хөрөнгө оруулах 2 их наяд ам долларын төлөвлөгөөг хэлэлцэх гэж байна. Харин Америкийн сенатын хоёр танхимын гишүүд Байдены засаг захиргааны энэ төлөвлөгөөнд хуваагдмал байр суурьтай байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Блинкен: АНУ дэлхийтэй өрсөлдөхийн тулд дотооддоо илүү их хөрөнгө оруулах ёстой   
Үзсэн: 654 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй