Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко өнгөрсөн оны сонгууль болон иргэд олон нийтийн эсэргүүцэл тэмцлийн талаар хэвлэлийн бага хурал зарлан, байр сууриа илэрхийлжээ.
Тодруулбал, 27 жил төрийн эрх тасралтгүй барьж байгаа ерөнхийлөгч Лукашенко өнгөрсөн даваа гарагт Минск хотноо хэвлэлийн бага хурал зарлан өөрийгөө төр барих эрхтэй хүн гэж тодорхойлж, сөрөг хүчнийхэн нь төрийн эргэлт хийхээр бэлтгэж байсан гэж мэдэгджээ. Өнгөрсөн оны намар болсон Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийн үеэр 35 мянга гаруй хүн баривчлагдаж, таван мянга гаруй хүн цагдаа хүчнийхэнд зодуулж, дарамтлуулсан гэх гомдол тус улсын хуулийн байгууллагад ирсэн байна.
Энэ талаар Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко, “Жагсаалын үеэр иргэд хутга гэх мэтээр зэвсэглэсэн байснаасаа болоод зарим нь цагдаа нарт зодуулсан байхыг үгүйсгэхгүй. Гэмгүй явж байгаад ч санаандгүй өртсөн хүн бий. Гэхдээ бид тэднээс уучлалт гуйсан. Бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ерөнхийлөгч өмнөх сонгуулиудад ялж ирлээ. Эдгээр сонгуулийн дараа миний бие их зүйлийг сурлаа. Хэрэв өнөөдөр эсвэл маргааш сонгууль явуулбал надад итгээрэй, сөрөг хүчин 10 хувь ч хүрэхгүй санал авна. Миний бие дараа дараагийн сонгуульд илүү их анхаарал хандуулах болно.” гэв.
Мөн "Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Беларусийн 200 гаруй мянган хүн нэгдэн оролцсон эсэргүүцлийн жагсаал болж байсан. Сөрөг хүчний зарим удирдагч нь хоригдож, зарим нь улс орноосоо дүрвэсэн байна. Беларусийн ерөнхийлөгч Украин руу дүрвэсэн нийгмийн идэвхтэн өнгөрсөн 7 хоногт учир битүүлгээр амиа алдсан явдалд оролцоогүй" гэсэн няцаалт хийж, Олимпд оролцсон тамирчин нь Польшоос улс төрийг орогнол авсан нь бусад дүрвэгчдийн ятгалгад орсон гэж мэдэгджээ.
Тэрбээр төр засгийн эсрэг бослого үймээн дэгдээсэн иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэсэн гэх гаднын улсуудын буруутгасан байр сууринд засгийн газар нь тийм зүйл хийгээгүй гэж няцаасан байна.
Өнгөрсөн хугацаанд Америк, Канад, Европын холбооны орнууд Беларусийн эсрэг хориг арга хэмжээгээ авч ирсэн. Тэд дахиад шинэ хориг тэр дундаа Беларусийн олимпын хороог мөнгө угаасан үндэслэлээр хориг арга хэмжээ авч байгаа юм.
| Беларусийн ерөнхийлөгч өнгөрсөн оны сонгууль шударга болсон гэж мэдэгдэв | ||
| Үзсэн: 907 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.