Шууд Chart

Японы Яизү хотын дарга шигшээгийн баг тамирчдыг хүлээн авч уулзав

2021-08-11 10:55:13

"Токио-2020" олимпод оролцсон Монголын багийн сүүлийн гишүүд Олимпын тосгоныг орхиж, өчигдөр Японы Яизү хотод очсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр Монголын чөлөөт бөхийн шигшээгийн баг тамирчдыг Японы Яизү хотын дарга Хиромичи Накано хотын захиргаандаа хүлээн авч уулзжээ. Тус уулзалтад Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч П.Гансүх, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр, гадаад харилцааны дарга П.Буяндэлгэр, дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш, шигшээ багийн ахлах дасгалжуулагч  Б.Баттулга, чөлөөт бөхийн шигшээ багийн багш, тамирчид оролцжээ.

Энэ үеэр олон жилийн хамтын ажиллагаанд талархлаа илэрхийлж МҮОХ-оос Яизү хотын дарга Хиромичи Наканод “Олимпын алдар” одон гардуулжээ. Мөн Япон улсад хамтарсан бэлтгэл, сургалт хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх хүрээнд санал солилцсон байна.

Сонирхуулахад, .


Японы Яизү хотын дарга шигшээгийн баг тамирчдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 686 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй