Шууд Chart

Австрали улс “Модерна”-гийн вакциныг эмнэлзүйд хэрэглэхийг зөвшөөрлөө

2021-08-10 13:07:59

Австрали улс АНУ-ын биотехнологийн Модерна компанийн үйлдвэрлэсэн коронавирусний эсрэг вакциныг эмнэлзүйд хэрэглэхийг зөвшөөрлөө. Тус улс Модерна вакциныг 18-аас дээш насны иргэддээ ирэх сараас хийхээр төлөвлөж байна.

Австралийн эмийн бүтээгдэхүүний удирдах газар АНУ-ын Модерна компанийн вакциныг 18-аас дээш насныханд хийх зөвшөөрөл олгосныг тус улсын ерөнхий сайд Скотт моррисон мэдэгджээ. Тус улсын эмийн бүтээгдэхүүний удирдах газар Модернагийн вакцины үр нөлөө коронавирусний халдвар авах эрдслийг 93 хувиар, өвчин хүндрэх эрсдлийг 98 хувиар бууруулж, халдвараар нас барах эрсдлээс 100 хувь хамгаалж байна гэж судалгааны үр дүнгээ танилцуулжээ.

Мөн Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон, “Өнөөдөр бид "Ковид-19" цар тахлыг ялан дийлэх үндэсний төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд өөр нэгэн чухал алхамыг хийлээ. Австрали улс Модерна компаниас энэ оны сүүл гэхэд нийт 10 сая тун вакцин хүлээж авна. Үүнээс эхний нэг сая тун вакциныг ирэх 9 дүгээр сард хүлээж авна” хэмээн мэдэгдлээ.

Модерна нь Австрали улсын хүн амыг коронавирусний эрэг дархлаажуулахад хэрэглэх гуравдахь вакцин болох юм байна. Австрали улс одоогоор Пфайзерын вакциныг зөвшөөрч хэрэглэж байгаа ч хүртээмж бага, нийлүүлэлт хомсодсон, АстраЗенекагийн вакциныг дотооддоо үйлдвэрлэж хэрэглэж байгаа ч уг вакциныг цусны бүлэгнэл үүсгэж байж болзошгүй гэсэн болгоомжлолын үүднээс иргэд нь хийлгэх сонирхол бага байгаа юм байна.

Одоогоор Австралийн 26 сая гаруй хүн амын дөнгөж 22 хувь нь коронавирусний вакцинд бүрэн хамрагджээ. Тус улсын загсийн газар энэ оны сүүл гэхэд насанд хүрсэн бүх хүн амдаа хүрэлцэхүйц коронавируснйи вакцины нөөцтэй болно гэж тооцож байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австрали улс “Модерна”-гийн вакциныг эмнэлзүйд хэрэглэхийг зөвшөөрлөө   
Үзсэн: 674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй