Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.05.20/

2014-05-20 06:29:03

Өнөөдөр аргын тооллын 2014 оны тавдугаар сарын 20. Мягмар гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 21. Булаагч одтой, 4 ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр . Ангараг гараг. Өдрийн барилдлага Түлхэх.  Шүтэн барилдлага Төрөхүй. Наран 5 цаг 25 минутад мандан, 20 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Хямралтай өдөр. Өнөөдөр амлалт тангараг өгөх дэмий ярианаас зайлсхийхийг хичээ. Эрсдэлтэй шалгагдаагүй төсөлд болон үл хөдлөх хөрөнгийн наймаанд бүү оролц. Танилууд ба найз нөхдөдөө болгоомжтой ханд урьдчилан таамаглах аргагүй байдал үүсгэх үйл явдал болж болзошгүй.

 

 Үхрийн орд (4/20-5/20):  Хүнд өдөр. Амьдралын эрч хүч доогуур байна. Аливаа үйл ажиллагааг хуучны найдвартай аргаараа хийж гүйцэтгэ. Шинэ арга танд төдий л үр дүнгээ өгөхгүй болов уу. Нөхцөл байдал танаас шаардах туршилт бүү хий. Од эрхэс ганцаар нам гүм байх хөдөлмөрч сайхан сэтгэлтэй байхыг зөвлөж байна. Тусламж хүссэн хүн бүхэнд өгөөмөр сэтгэлээр ханд.
 

Ихрийн орд (5/21-6/21): Хямд тийз, амрах газар, гадаад ажил мэргэжил, гадны нэгэнтэй интөрнөтээр болзох зэргийг сонирхох өдөр. Бясалгал мөргөл хийхийг хичээ. Өнөөдөр таны хэвийн үйл ажиллагаа залхуутай байх болно. Таны хайр дурлалын харилцаа хайрлахаасаа илүү муудалцахад хүргэнэ. Эрх чөлөөтэй байх хүсэл чинь хайр дурлалд уйтгар гуниг авчирна.

Мэлхийн орд (6/22-7/22):  Санхүүтэй холбоотой үйл ажиллагаанд тааламжтай өдөр. Удирдлагатайгаа төвийг сахисан байр сууринаас хандах, буулт хийх чадвартай байх тохиолдолд л танд ашигтай байхыг од эрхэс анхааруулж байна. Шинэ түнш болон нөлөө бүхий ивээн тэтгэгч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Таны өмнө мөнгө олох шинэ эх үүсвэр бүрэн нээлттэй байна.
 

Арслангийн орд (7/23-8/22): Таны хувьд амжилт гаргана гэдэг нь тухайн хэмжээ хүрээндээ ажиллана гэсэн үг. Та эрх мэдэл бүхий албан тушаалд очсоноор өөрчлөлт хийж чадна. Улс төрийн ашиг сонирхол ажил мэргэжил болон хувирч та өөрийн санаа зовдог асуудал дээр илүү идэвхи гаргахдаа эргэлзэх болно.

 

Охины орд (8/23-9/22): Хоёрдмол өдөр. Ирээдүйд юу болох талаар бодож гуниглалгүй, одоогийн байдлаараа л сэтгэл ханамжтай бай. Учир нь бид ирээдүйг урьдчилан харж чаддаггүй шүү дээ. Та хөшигний цаанаас аливааг удирдаж, нөхцөл байдлыг хуучин замд нь оруулж чадна. Иймээс шууд эсэргүүцэхээс татгалз. Цаг хугацаа бүхнийг шийднэ. Өөрийн гэрт үнэтэй гоё сайхан зүйлийг нэмэхээр зах руу явж ашигтай наймаа хий.
 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Өнөөдөр гараг эрхэсийн нөлөө танд инээдийг бэлэглэж байна. Гэвч энэ өдрийг хайртай дотныхоо хүнтэйгээ өнгөрөөх нь амар тайван тааламжит байдлыг авчрах болно. Бага зэргийн хүндрэл бэрхшээлүүд тохиолдох боловч инээд хөөртэй, хошин шогийн мэдрэмжтэй байхад энэ зүйл дороо алга болох болно.

 

Хилэнцийн орд (10/23-11/21):  Таатай өдөр. Өнөөдрийн од таныг ивээж байна. Бүх ажил төрөл тань аяндаа л таны талд шийдэгдэх нь. Таны нэр хүнд албан тушаал дэвших асуудлууд шийдвэрлэх шатандаа явж байгаа тул та өөрийн бүхий л хүчээ дайчилан ажиллаж зорилгоо биелүүлнэ гэдэгтэй итгэлтэй бай.

 

Нумын орд (11/22-12/21):  Энэ өдөр ихэнх нумууд саад тотгортой тулгарна. Нилээдгүй төөрөгдөл таныг хүлээж байна. Шийдвэр гаргах, чиг хандлагаа тогтоох зэрэг нь маш хэцүү, тодорхойгүй мэт байх тул аливаа чухал зүйлийг энэ долоо хоногийн сүүл хүртэл шийдэхгүй орхих нь зөв. Та найрсаг хандаж чадвал хамтран ажиллах, бусадтай нэгдэх зэрэг нь хялбар бөгөөд үр дүнтэй байна.
 

Матрын орд (12/22-1/19):  Осолтой өдөр. Таныг мухардалд оруулах таагүй мэдээ ирж болзошгүй. Сексийн харьцаа тогтворгүй байна. Баярын итгэл найдвар ойрд биелэшгүй нь. Таны амьдралын эрч хүч буурч байна. Хэрвээ та үүнд өндөр ач холбогдол өгч, хэт их анхаарвал сэтгэл гутарна. Үндэслэлгүй түрэмгий зан авир гаргана.

 

Хумхын орд (1/20-2/18): Энэ өдөр осолтой байж болзошгүй. Ихэнх нь өв залгамжлалтай холбоотой гэр бүлийн асуудалд умбах болно. Хүмүүс тань рүү дайрч болзошгүй. Өнөөдөр өөрийгөө хайрла. Юу ч болсон гэсэн өөдрөг үзэлээ хаяж болохгүй. Та зөрчилдөөнөөс зугтаан өөрийн байр суурин дээр тайван байхыг бод.

 

Загасны орд (2/19-3/20):   Эрч хүчтэй өдөр. Амьдралыг тэтгэгч нар таны ордонд орсноор та ирэх сард бүх зүйлийг хийж чадахаар бүтээлч, эрч хүчтэй байх болно. Өөрийн амьдрал дахь бүх сайн зүйлд талархаж, зорилгодоо чиглэсэн алхам хий. Өнөөдөр тун завгүй байх тул өглөөний цайгаа сайн уу, өөрийгөө хайрла. Та нүүрэндээ инээмсэглэл тодруулж, амархан найзтай болох бусдад нөлөөлөх чадвар чинь нэмэгдэнэ.

 


Өнөөдрийн зурхай /2014.05.20/  
Үзсэн: 1084 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй