Шууд Chart

АНУ гадны бүх иргэдээс вакцинд заавал хамрагдсан байх шаардлага тавьж магадгүй байна

2021-08-08 17:45:05

АНУ-ын засаг захиргаа гаднын улсаас ирж байгаа бүх орны зорчигчдоос коронавирусний вакцинд бүрэн хамрагдсан байх шаардлага тавихаар хэлэлцэж байгааг Америкийн хэвлэлүүд мэдээлжээ. Одоогоор Байдены засаг захиргаа сүүлийн 14 хоногт Европын орнууд, Хятад, Энэтхэгт зорчсон гаднын иргэдийг хилээр нэвтрүүлэхийг хориглоод байгаа юм. Энэ бодлогоо өөрчлөх нь гэж олон улс таамаглаж байна.

АНУ гаднын иргэдэд чиглэсэн дүрэм журмаа эргэн харж байгаа гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч баталсан байна. АНУ цаашид аялал жуулчлалын хориг хязгаарлалтаа сулруулахад бэлтгэх үүднээс цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгож, гаднын улсаар ирж байгаа бүх зорчигчдоос коронавирусний вакцин хийлгэсэн байх шаардлага тавихаар хэлэлцэж байна гэж Америкийн гол хэвлэлүүд мэдээлжээ.

Гэхдээ Ройтерс болон бусад мэдээллийн агентлагууд Байдены засаг захиргаа коронавирусний дельта хувилбарын тархалттай холбогдуулан аяллын хоригоо сулруулахад бэлэн биш байгааг цагаан ордны албан тушаалтныг иш татсан байна. Америкийн халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв коронавирусний дельта хувилбарын тархалт нэмэгдэж байгаа ийм үед хил гаалиар гаднын иргэдийг нэвтрүүлэх асуудалд маш болгоомжтой хандах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.

Америкийн эрсдэлтэй бүлгийн орнуудаас ирж байгаа иргэдийг хилээр оруулахгүй байх бодлогод  сэтгэл дундуур байгаагаа Европын холбоо илэрхийлсэн. Европын холбоо Америкийн вакцинд хамрагдсан иргэдийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хил нэвтрүүлж байгаа юм.

Түүнчлэн Америкийн болон бусад орны иргэний агаарын тээврийн компаниуд аялал жуулчлалын хязгаарлалтаа хөнгөвчилж, Европын холбоотой адил вакцинд бүрэн хамрагдсан бол хилээр чөлөөтэй нэвтрүүлэх бодлого барихыг Америкийн засаг захиргаанаас шаардаж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ гадны бүх иргэдээс вакцинд заавал хамрагдсан байх шаардлага тавьж магадгүй байна  
Үзсэн: 809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй