БНХАУ энэ оны сүүл гэхэд дэлхий даяар коронавирусний 2 тэрбум тун вакцин нийлүүлэхээ мэдэгджээ. Бээжин зохион байгуулж байгаа коронавирусний вакцины асуудлаарх анхны олон улсын хуралд илгээсэн Хятадын дарга Ши Жиньпиний илгээлтэд энэ тухай мэдэгдсэн байна.
Хятад улс дэлхийн хөгжиж байгаа улсуудад коронавирусний вакцин нийлүүллээ. Цаашид энэ хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгийг уг илгээлтэд онцолжээ. Мөн Хятадын дарга коронавирусний вакциныг дэлхий даяар тэгш хүртээх зорилготой олон улсын хамтын ажиллагааны КОВАКС хөтөлбөрт 100 сая америк доллар нэмж хандивлахаа амлажээ.
Энэхүү олон улсын цахим хуралд улс орнуудын гадаад харилцааны сайд нар, НҮБ болон бусад олон улсын байгууллагууд зэрэг 30 гаруй улс, байгууллагын төлөөлөл цахимаар оролцсон байна. Бээжин ихэвчлэн хөгжиж байгаа улсуудад коронавирусний 700 гаруй сая тун вакцин нийлүүлж, дэлхий даяар 100 гаруй улсад вакцинаа хандивласан.
Шүүмжлэгчид Бээжинг вакцины дипломат ажиллагаа явуулах замаар олон улсад нөлөөгөө нэмэгдүүлэхийг зорьж байна гэж үзэж байгаа. Харин Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн 7 дугаар сарын 29-нд хэвлэлийн бага хурал хийхдээ шүүмжлэгчдийн энэ өнцгийг няцааж, вакцин бол цар тахлыг дарах зэвсэг болохоос улс төрийн давуу тал олж авах хэрэгсэл биш гэж мэдэгдэж байсан юм.
| БНХАУ 2021 оны сүүл гэхэд дэлхий даяар коронавирусний 2 тэрбум тун вакцин нийлүүлнэ | ||
| Үзсэн: 641 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.