Шууд Chart

ОУОХ: Беларусийн хоёр дасгалжуулагчийн олимпод дасгалжуулах эрхийг түр түтгэлзүүллээ

2021-08-07 10:48:46

Олон улсын Олимпын хороо Беларусийн хөнгөн атлетикийн хоёр дасгалжуулагчийн олимпын эрхийг түдгэлзүүллээ. Тэдгээр дасгалжуулагчид Беларусийн хөнгөн атлетикийн тамирчин Кристина Циманускаяаг эх орондоо буцахыг шаардсан нь батлагдсантай холбогдуулж, Олон улсын олимпын хороо дээрх шийдвэрийг гаргажээ.

ОУОХ энэ талаар Беларусийн хоёр дасгалжуулагчийн дасгалжуулах эрхийг хассан нь Олимпын тэмцээнд оролцоогүй байгаа тамирчдын төлөө гаргасан түр арга хэмжээ гэж тайлбарласан байна. Аюулгүй байдлын үүднээс эх орондоо буцахаас татгалзсан Циманускаяад Польшийн Засгийн газар улс төрийн орогнол олгож, хүмүүнлэгийн виз өгсөн.

Циманускаяа лхагва гарагт Польш улсад очсон. Тэрбээр Польшид очсоныхоо дараа ямар учраас эх орондоо очихгүй болсон, ямар нөхцөл байдалд орсон тухайгаа хэвлэлд ярьсан байна. Тэрбээр цахим хуудсандаа дасгалжуулагчдынхаа хариуцлагагүй байдлын талаар шүүмжилсэн агуулгатай зүйл бичсэний Олимпын албан тушаалтан түүнийг нэг цагийн дотор онгоцны буудал явахад бэлтгэ гэсэн шаардлага тавьжээ. Мөн Олимпын багийн албаны хүмүүс нь бэртэл авсан учраас эх орон руугаа эрт буцах болсон гэсэн тайлбар хийгээрэй гэж зөвлөжээ.

Тэрбээр нисэх онгоцны буудал явах замдаа эмээтэйгээ утсаар ярихад эмээ нь Беларусьт түүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй гэх мэт сөрөг мэдээлэл цахим орчинд газар авсан тухай хэлж, Циманускаяаг эх орондоо эргэж ирэхгүй байхыг зөвлөсөн гэж ярьжээ. Мөн тэрбээр Ханада нисэх онгоцны буудал дээр ирээд Японы цагдаа нараас тусламж авахыг чармайсан. Ингэхдээ утсан дээрээ тусламж хүссэн гуйлтаа Япон хэл рүү орчуулж, цагдаа нарт үзүүлсэн тухайгаа Польшийн хэвлэлийнхэнд ярьсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОУОХ: Беларусийн хоёр дасгалжуулагчийн олимпод дасгалжуулах эрхийг түр түтгэлзүүллээ   
Үзсэн: 2002 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй