Шууд Chart

Бат-Очирын Болортуяа олимпын хүрэл медалийн эзэн боллоо

2021-08-06 21:08:30

Токиогийн олимпын эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 53 кг-ийн хүч үзсэн Бат-Очирын Болортуяа хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр 53 кг-ын хүрэл медалийн төлөөх барилдаанд Камеруны бөх, Африк тивийн долоон удаагийн аварга Жозеф Эссомбег оноогоор цэвэр (14:4) яллаа. Энэ нь Токиогийн энэхүү олимпоос Монголын баг тамирчдын хүртсэн дөрөв дэх медаль юм.

 "Нур-Султан-2019" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа хоёр жилийн өмнө дэлхийн дэвжээнээс медаль хүртсэн бол өдгөө ийнхүү олимп, дэлхийн медальтан болж байна.


Бат-Очирын Болортуяа олимпын хүрэл медалийн эзэн боллоо  
Үзсэн: 1329 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй