Шууд Chart

БНСУ элсэлтийн шалгалтаас өмнө багш, сурагчдаа вакцинд хамруулж эхэллээ

2021-07-20 11:19:59

Өмнөд Солонгос улс ирэх 11 дүгээр сард болох элсэлтийн шалгалтад бэлтгэх үүднээс ахлах сургуулийн сурагчид болон багш нарыг өнөөдрөөс коронавирусний вакцинд хамруулж эхэлжээ. Тус улс 7 дугаар сарын 30-ныг хүртэл багш, сурагчид, сургуулийн ажилтан нийлсэн 640 орчим мянган хүнийг Пфайзерын вакцинд хамруулах юм байна.

Жил бүр болдог коллежийн боловсролын чадавхын сорил гэгддэг элсэлтийн шалгалт нь боловсролд маш их анхаардаг Өмнөд Солонгост нийгмийн чухал үйл явдалд тооцогддог. Иймд тус улс элсэлтийн шалгалт эхлэхээс урьтаж, багш сурагчдыг халдвар авахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч байна. хэдийгээр вакциныг албадан хийгээгүй ч элсэлтийн шалгалтад оролцох сурагчдын 95 орчим хувь нь вакцинд хамрагдах төлөвтэй байгаа аж.

Өмнөд Солонгост ажлын карьераа өсгөх, нийгэмд эзлэх байр суурь болон гэрлэх хүнээ сонгох нь хүртэл тухайн хүн ямар их сургуульд суралцаж байгаагаас нь ихээхэн хамаардаг. Өмнөд Солонгосын дархлаажуулалтын аян төлөвлөсний дагуу хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгосын хүн амын 31,3 хувь нь коронавирусний вакцины эхний тунд, 12,8 хувь нь хоёр тунд хамрагджээ. Дараагийн ээлжид 50-54 насны иргэдийг вакцинд хамруулахаар өнөөдрөөс урьдчилсан захиалга авч эхэлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНСУ элсэлтийн шалгалтаас өмнө багш, сурагчдаа вакцинд хамруулж эхэллээ  
Үзсэн: 812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй