Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн сүүлийн буюу 15 дахь өдрийн барилдаан дөнгөж сая өндөрлөлөө. Энэ өдрийн хамгийн чухал барилдаан ёкозүна Хакүхо М.Даваажаргал, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын хооронд өрнөсөн юм. 14 даваа, нэг ч унаагүй байсан хоёр бөхийн тухайд өнөөдөр Хакүхо М.Даваажаргал давлаа.
Тэрбээр 36 насандаа нэг ч унаагүй түрүүлж, өөрийн амжилтаа эвдээд зогсохгүй сүмо бөхийн түүхэнд дахин нэг рекорд тогтоолоо. Тодруулбал, энэ нь хамгийн ахмад насандаа түрүүлж буй түүхэн үйл явдал болж байгаа юм байна.
Бэртлийн улмаас сүүлийн зургаан башёд барилдаагүй Хакүхо М.Даваажаргал 45 дахь түрүүгээ тэнгэрт дэвшсэн аавдаа зориулж байгаа тухайгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан юм.
Сүүлийн хоёр башёд дараалан түрүүлж, озэки цолоо эргүүлэн авсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цол хүртэх болзол хангаад байна.
| Хакүхо М.Даваажаргал 45 дахь түрүүгээ аавдаа зориулжээ | ||
| Үзсэн: 2559 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.