Шууд Chart

БНХАУ Токиогийн олимпод хамгийн олон бүрэлдэхүүнтэй баг илгээнэ

2021-07-16 09:00:30

БНХАУ ирэх 7 хоногт эхлэх Токио 2020 зуны олимпын наадамд 777 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдаа илгээх аж. Ингэснээр Хятад улс Токиогийн Олимпод хамгийн олон хүнтэй баг оролцуулсан улс болох юм байна.

Хятадын Олимпын хорооны мэдээлснээр олимпд оролцох 431 тамирчинг Спортын ерөнхий хорооны дарга Гоу Жонгвен ахлах юм байна. 431 тамирчны 24 нь олимпын аварга, 30 нь гадны улсын дасгалжуулагчид юм байна. Хятадын тамирчид ширээний теннис, бадминтон, гимнастик, хүндийг өргөлт, буудлага зэрэг спортын төрлүүдэд уламжлал ёсоор алтан медаль хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа аж.

Мөн Бээжингийн төрийн зөвлөлийн дэд сайд болон Коммунист намын өндөр албан тушаалтанг 2016 оны Рио де Жанейрогийн олимп, 2018 оны Пёнчаны өвлийн олимпод Ши Жиньпины тусгай төлөөлөгчөөр илгээж байсан юм. Харин энэ удаад төрийн өндөр дээд төлөөлөгчөө Токио руу илгээх эсэхээ одоогоор зарлаагүй байна.

АНУ-ын хувьд тэргүүн хатагтай Жилл Байден Токиогийн олимпын нээлтийн ёслолд оролцох нь тодорхой болсон. Ажиглагчдын хувьд Токио хот цар тахлын нөхцөл байдлаас үүдэн онц байдлын дэглэмтэй байгаатай холбогдуулан Бээжин тусгай төлөөлөгч илгээх эсэхээ хэлэлцэж байгаа болов уу гэсэн таамаг дэвшүүлж байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ Токиогийн олимпод хамгийн олон бүрэлдэхүүнтэй баг илгээнэ   
Үзсэн: 1215 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй