БНХАУ-ын ДНБ энэ оны 4-өөс 6 дугаар сард 7.9 хувиар өссөн тухай тайланг тус улсын статистикийн төв хороо энэ пүрэв гарагт танилцуулжээ. Энэ нь тус улсын ДНБ сүүлийн таван улирал дараалан өсөлттэй гарч байгааг илтгэж байна.
Гэхдээ 7.9 хувийн өсөлт өмнөх улиралтай харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлт юм байна. Тус улсын ДНБ энэ оны 1-ээс 3 дугаар сард өмнөх улирлуудаас хамгийн өндөр өсөлттэй гарч, тус улсын эдийн засгийн "Ковид-19" цар тахлын үеийн уналтаас сэргэж байгааг харуулсан. Статистикийн хорооны нь тайлангаар Хятадын Америк болон бусад зах зээл рүү гаргасан экспорт тогтвортой өсөж байгаа аж.
Гэхдээ дэд бүтцийн салбар дахь хөрөнгө оруулалт засгийн газрын төсвийг танасантай холбоотойгоор буурчээ. Одоо Хятадын зах зээлд түүхий эдийн үнийн өсөлт бизнесийн үйл ажиллагааг сааруулж магадгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж байгаа юм байна. Энэ болгоомжлолоос үүдэн тус улсын төв банк бэлэн мөнгөний урсгалыг хязгаарлахаа өнгөрсөн 7 хоногт зарлажээ.
Хятад улс эдийн засгаа дэмжих олон тэрбумын төсөвтэй арга хэмжээ хэрэгжүүлсний дүнд бусад улс орнуудаас илүү хурдан цар тахлын сөрөг нөлөөллөөс гарч, эдийн засаг нь сэргэж байгаа юм. Гэвч тус улсын бодлого тодорхойлогчид хэрэглээний зардлыг нэмэгдүүлэх арга замууд бий болгох шахалт шаардлагатай тулгарчээ. Иймээс эдийн засгийн сэргэлт ойрын үед эрчээ алдаж, сулрах бий гэж ажиглагчид урьдчилан таамаглаж байгаа аж.
| БНХАУ-ын ДНБ энэ оны хоёрдугаар улиралд 7.9 хувиар өсжээ | ||
| Үзсэн: 1030 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.