Шууд Chart

АНУ-д коронавирусний халдварын тохиолдол гурван 7 хоногт хоёр дахин нэмэгджээ

2021-07-15 13:42:51

АНУ коронавирусний эсрэг вакцинжуулалтаа богино хугацаанд эрчимтэй нэмэгдүүлсний дүнд халдварт тохиолдлын тоо буурч байсан. Гэвч тус улсад сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тоо хоёр дахин нэмэгджээ.

Үүнд 7 дугаар сарын 4-ний тусгаар тогтнолын баяр, хурдтай тархдаг дельта хувилбарын тархалт, иргэдийн тодорхой хувь нь вакцин хийлгэхээс зайлсхийж байгаа зэрэг олон хүчин зүйлс нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд нь дүгнэж байгаа юм байна. өнгөрсөн 6 дугаар сарын 23-нд Америк даяар 11 300 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ долоо хоногийн даваа гарагт 23 600 болж нэмэгджээ. Гэхдээ энэ тоо өнгөрсөн 1 дүгээр сард өдөрт 300 орчим мянгаар бүртгэгдэж байсантай харьцуулахад бага тоо юм.

Мэйн болон Өмнөд Дакота гэсэн хоёр мужаас бусад бүх мужид халдварт шинэ тохиолдлын тоо сүүлийн хоёр долоо хоног дараалан өссөн байна. сүүлийн 2 долоо хоногт хамгийн олон халдварт тохиолдол бүртгэгдсэн таван муж нь вакцинжуулалтын хувиар улсын хэмжээнд хамгийн бага байгаа мужууд юм байна.

Үүний зэрэгцээ Америкт коронавирусний эсрэг вакцин хийлгэхээс зайлсхийж байгаа иргэдийн дийлэнх хувийг залуучууд эзэлжээ. Иймээс Америкийн засаг захиргаа залуу үеийнхнийг вакцинд хамруулахын тулд урлаг спортын оддын нөлөөг ашиглах боломжийг судалж байгаа юм байна. Сүүлийн хэдэн 7 хоногт вакцинжуулалт өндөр хувьтай байгаа Израиль, Британи зэрэг орнуудад халдварын тархалт эргээд нэмэгдсэн. Үүнд Энэтхэгт анх бүртгэгдсэн дельта хувилбар голлон нөлөөлж байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д коронавирусний халдварын тохиолдол гурван 7 хоногт хоёр дахин нэмэгджээ   
Үзсэн: 1395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй