Шууд Chart

ДЭМБ хүний генийг засварлах судалгааг бүртгэлжлүүлж, хянах нь зүйтэй гэж үзэв

2021-07-15 11:49:35

ДЭМБ-ын зөвлөх хороо хүний генийг засварлах судалгааг ажиглаж, ёсзүйн код зөрчсөн судалгаанд хяналт тавьж байх олон улсын бүртгэлийн тогтолцоо бий болгохыг зөвлөж байна. Хятадын эрдэмтэн хүний генийг өөрчлөх аргыг анх удаа туршиж, ихэр хүүхэд төрүүлснээ зарласны дараа ДЭМБ хүний генийг өөрчлөх судалгааг хянах хороог 2018 онд байгуулж байсан аж.

Тус хороо энэ хугацаанд хийсэн судалгааныхаа тайланг ДЭМБ-д тайлагнахдаа хүний генийг засварлах нь үр ашигтай байж болох ч тэр хэмжээгээр эрсдэл өндөр гэдгийг анхааруулжээ. Өөрөөр хэлбэл тухайн хүний ДНК-г өөрчлөх аргаар генийг эмчлэх нь удамшлын өвчнийг эдгээх боломжтой болгож байна. Гэхдээ хүний үр хөврөлийн генийг засварласнаар маш их эрсдэл бий болно. хүний үр хөврөлийн эсүүд нэгээс хэдэн зуун сая, түүнээс хэдэн тэрбум болж хуулбарлагддаг.

Жишээ нь ген засварлах аргаар хүүхдээ өөрийн үсний өнгийг дурайлгахгүй, шар үстэй төрүүлж болно. Гэхдээ таны хүүхдийн хүүхэд гээд танаас хойших хэдэн үе шар үстэй төрнө. Иймээс энэ арга маш өндөр эрсдэлтэй гэж дүгнэжээ.

Иймд энэ төрлийн судалгаанд маш сайн хяналт тавьж бүртгэж байх, ёсзүйн код зөрчсөн, аюултай судалгааг хянах механизм бүрдүүлэхийг дээрх хороо зөвлөжээ. Осакагийн их сургуулийн анагаах ухааны сургуулийн профессор генийг засварлах нь хямд бөгөөд ашиглахад амар арга байж болно. Харин ирээдүй хойч үед дамжих сөрөг үр дагавраас зайлсхийх ёстой гэж мэдэгдсэн байна. тухайн хүний өөрчлөхийг хүссэн генийг илрүүлэн устгаж, шинэ буюу өөрийн хүссэн эрүүл генээр оруулах үйл явцыг хүний ген засварлах арга гэж анагаах ухаанд нэрлэдэг аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ хүний генийг засварлах судалгааг бүртгэлжлүүлж, хянах нь зүйтэй гэж үзэв  
Үзсэн: 1436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй