Шууд Chart

"Токио олимп сан"-гийн цом Алтай Таван Богдын оргилд хүрлээ

2021-07-13 13:27:33

"Токио-2020" олимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит "Токио олимп сан"-гийн цомыг 21 аймгаар аялуулсан билээ.

Тэгвэл энэ удаа Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг төрийн далбааны хамтаар Алтай Таван Богд уул, гурван улсын хил Найрамдал оргил (4182 м) болон Монгол, Оросын хилийн нэгдүгээр баганад бараалхуулжээ.

2021 оны зуны олимпын XXXII наадам нь долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд Японы Токио хотноо болно.

Олимпын наадмыг угтал болгон зохион байгуулж буй “Токио олимп сан”-гийн цом аялсан аймаг нь нэрэмжит үйл ажиллагааг зохион байгуулж, сурталчлах, хандив босгох үүргийг хүлээж ирсэн ба 8.2 кг жинтэй цомыг "Эрдэнэт" үйлдвэрийн зэсээр бүтээж, шижир алтаар бүржээ.


"Токио олимп сан"-гийн цом Алтай Таван Богдын оргилд хүрлээ   
Үзсэн: 1547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй