Шууд Chart

АНУ хакер бүлэглэлийнхээ эсрэг арга хэмжээ авахыг ОХУ-аас шаарджээ

2021-07-11 09:26:43

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярьсан байна. Энэ үеэр Жозеф Байден Оросын тал хакер бүлэглэлийн эсрэг арга хэмжээ авахгүй бол Америк өөрийн иргэд, аж ахуйн нэгжийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд шийдвэртэй алхам хийнэ гэдгээ Оросын Ерөнхийлөгчид илэрхийлсэн гэж "Цагаан ордон" мэдээлжээ.

Өнгөрсөн сард Женев хотноо уулзсанаасаа хойш Жозеф Байден, Владимир Путин нар анх удаа утсаар ярьсан нь энэ юм байна. Хоёр удирдагч нэг цаг орчим утсаар ярьсан байна.

Хэдийгээр сүүлийн үед гарч байгаа цахим гэмт хэрэгт Оросын Засгийн газар оролцоогүй байж болох ч тус улсын газар нутгаас хортой программ ашиглаж хакерддаг нь тодорхой болсон. Иймээс Оросын Засгийн газар хакеруудын эсрэг арга хэмжээ авах ёстой гэдгийг Владимир Путинд илэрхийллээ гэж Жозеф Байден мэдэгдсэн байна.

Мөн Орос цахим гэмт хэрэгтнүүдийн эсрэг арга хэмжээ авахгүй бол Америк тэдний үйл ажиллагааг зогсоох болно гэдгийг Цагаан ордны тэргүүн анхааруулжээ.

Харин Кремлийн хэвлэлд хоёр удирдагч утсаар ярихдаа цахим гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар цаашид холбоо харилцаагаа өргөжүүлэх, цахим халдлагыг зогсоох чиглэлд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн гэж мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт программ хангамжийн "Касеяа" компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг олон зуун байгууллагын мэдээллийн санг хакерууд барьцаалж, 70 сая ам.доллар нэхсэн юм байна.

Мөн өнгөрсөн сард Америкийн шатахуун түгээх төв компанийн дамжуулах хоолойн программыг хакердаж, их хэмжээний мөнгө нэхэж, цахим валютаар авсан. Эдгээр халдлагуудын ард Орост үйл ажиллагаа явуулдаг хакер бүлэг байна гэх дүгнэлтийг Америкийн тагнуулын байгууллагаас гаргаж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ хакер бүлэглэлийнхээ эсрэг арга хэмжээ авахыг ОХУ-аас шаарджээ   
Үзсэн: 1149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй