Шууд Chart

Олимпод оролцох Израилийн төлөөлөгчөөс коронавирусний халдвар илэрчээ

2021-07-11 08:44:06

Израилийн тамирчид, төлөөлөгчид Токиогийн "Ханеда" нисэх онгоцны буудал дээр коронавирусний шинжилгээ өгөх үеэр нэг төлөөлөгчөөс халдвар илэрчээ.

Шинжилгээ нь эерэг гарсан төлөөлөгч Японы талаас гаргасан тусгаарлах байранд өөрийгөө тусгаарлах юм байна.

Одоо Японы эмч мэргэжилтнүүд Израилийн олимпын багийн бусад төлөөлөгчид Япон руу нисэх замдаа тамирчидтайгаа ойр зайнаас харилцсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна.

Энэ нь зургаадугаар сараас хойш олон улсын Олимпод оролцох баг, төлөөлөгчдөөс коронавирусний халдвар илэрсэн гурав дахь тохиолдол юм байна. Өмнө нь Угандагийн төлөөлөгчдийн багийн хоёр гишүүн, Сербийн нэг тамирчин Японд ирснийхээ дараа халдвар авсан нь илэрч байсан юм.

"Токио-2020" зуны олимпын наадамд олон улсын 11 мянган тамирчин оролцоно. Мөн олимпын наадамд янз бүрийн үүрэгтэй оролцох, ажиллах гээд олон улсаас 41 мянга гаруй хүн Япон улсад ирэх тооцоо гарчээ.

Иймээс Олимп зохион байгуулах хороо Олимпын наадамд оролцох хүн бүрт "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх дүрэм журмыг дагаж мөрдөх шаардлага тавьж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Олимпод оролцох Израилийн төлөөлөгчөөс коронавирусний халдвар илэрчээ   
Үзсэн: 610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй