Шууд Chart

ДЭМБ: Африк тивд цар тахлын хамгийн хүнд 7 хоног тохиож байна

2021-07-10 19:05:26

ДЭМБ-ын Африкийн бүс нутаг хариуцсан захирал Африк тивийн орнуудад сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тархалт эрс нэмэгдэж байгааг анхааруулжээ.

Энэ сарын эхний 7 хоногт л гэхэд тус тивд цар тахлын халдварт 251мянган тохиолдол шинээр бүртгэгджээ. Энэ нь цар тахлын халдварт тохиолдлын тоо сүүлийн долоон долоо хоног дараалан өссөн үзүүлэлт юм. тус тивд коронавирусний халдварын гурав дахь давлагаа ид хүчээ авч байгаа учраас үүнээс илүү олон хүн халдвар авах төлөвтэй байгааг дээрх мэргэжилтэн анхааруулжээ. Африк тивийн улс орнуудад цар тахлын давлагаа цаашид хэдэн 7 хоног үргэлжилнэ гэж ДЭМБ-ын бүс нутгийн салбар тооцоолж байгаа юм байна.

Африкийн холбооны мэдээлснээр тус тивд 5.8 сая гаруй хүн коронавирусний халдвар авчээ. Африкийн хамгийн их халдвартай байгаа 16 орны 10-д нь Энэтхэгт анх бүртгэгдсэн коронавирусний дельта хувилбар бүртгэгдсэн байна.Иймээс ДЭМБ Африкийн улс орнуудад нийлүүлэх вакцины хандивт хувь нэмрээ нэмэгдүүлэхийг улс орнуудад хандаж уриалж байна.

Одоогийн байдлаар Африк тивийн 1.3 тэрбум хүн амын дөнгөж хоёрхон хувь нь коронавирусний вакцины хоёр тунд хамрагджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ: Африк тивд цар тахлын хамгийн хүнд 7 хоног тохиож байна   
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй