Шууд Chart

Сидней хязгаарлалтаа чангатгаж, цагдаагийн нэмэлт хүч дайчилж байна

2021-07-10 18:57:34

Австралийн Сидней хотод коронавирусний халдварт 44 шинэ тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулж, тус улсын эрх баригчид Сидней хотын хязгаарлалтыг чангатгаж байна.

Таван сая гаруй хүн амтай тус хотод аль хэдийн хөл хорио тогтоогоод байгаа юм. Шинэ Өмнөд Уэльс мужийн захирагчийн мэдээлснээр шинээр тогтоож байгаа хязгаарлалтаар дасгал хөдөлгөөн хамт хийх хүний тоог хоёр болгон хязгаарлаж, дасгал хөдөлгөөн хийх иргэдийг гэрийнхээ ойр байршилд гарахыг зөвлөж байна.

Мөн энэ ням гарагаас эхлэн оршуулгын ёслолд оролцох хүний тоог 10 болгон хязгаарлах бөгөөд ойрын өдрүүдэд цар тахлын халдварын тоо буурахгүй бол хөл хориог сунгаж магадгүй юм байна. Мөн мужийн захиргаа иргэдээ онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. 

Тус мужийн эрх баригчид хөл хорионы дэглэмийг чанд мөрдүүлэхийн тулд гудамж талбайд 100 гаруй цагдааг дайчлан гаргажээ. Өнгөрсөн сарын 16-нд Сиднейд автомашины жолоочоос халдвар илэрснээс хойш Сиднейд дельта хувилбарын халдвар тархсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сидней хязгаарлалтаа чангатгаж, цагдаагийн нэмэлт хүч дайчилж байна   
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй