Шууд Chart

Индонез улсад цар тахлын байдал хүндэрч, олон улсаас тусламж авч байна

2021-07-10 17:19:01

Индонезод Энэтхэгт анх бүртгэгдсэн коронавирусний Дельта хувилбар давамгайлсан халдвар эрс нэмэгдэж, тус улсын эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн хомстол үүсээд байгаа аж. Иймд Индонез улс олон улсаас хүчилтөрөгч болон эмнэлгийн бусад техник хэрэгслийн тусламж хүлээн авч эхэлжээ.

Өчигдөр Сингапурын засгийн газраас тусламжийн шугамаар  амьсгалын аппарат 200 ширхэг, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 250 ширхэг, мөн бусад эмнэлгийн хамгаалах хэрэгслийг Индонез улсад хүргэсэн байна. Мөн Австрали улсаас 1000 ширхэг амьсгалын аппарат тусламж болгон илгээжээ.

Пүрэв гарагийн байдлаар нийслэл Жакарта хотод гэхэд эмнэлгүүдийн халдвар авсан өвчтөн хүлээж авах орны 85 хувь нь дүүрчээ. Мөн эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн хэрэглээ цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 500 дахин өссөн байна.

Индонезийн засгийн газар есөн улсаас цар тахалтай тэмцэхэд нь дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. тус улсын хүсэлтийн дагуу Япон улс гэхэд АстраЗенекагийн вакцины нөөцөөсөө 1 сая тунг Индонез улсад илгээсэн байна. Сүүлийн 24 цагт Индонезод халдварт 38124 шинэ тохиолдол, нас барсан 871 тохиолдол бүртгэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Индонез улсад цар тахлын байдал хүндэрч, олон улсаас тусламж авч байна   
Үзсэн: 1226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй