Нью-Йоркод галт зэвсэг ашигласан гэмт хэрэг их гарч байгаатай холбоотойгоор онц байдал зарласан байна. Тус мужийн захирагч Эндрю Куомо галт зэвсэг ашигласан хүчирхийллээс болж нийгмийн эрүүл мэндийн салбар хямралд ороод байгааг мэдэгджээ.
Мөн онц байдал зарласнаар энэ хямралыг даван туулахад шаардлагатай нөөц хөрөнгийг хуваарилж олон нийтийн анхаарлыг энэ асуудалд хандуулах боломж олгоно хэмээн үзэж буйгаа олон нийтийн сүлжээ Твиттер дэх хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Мужийн эрх баригчид галт зэрэг аюултай хүмүүсийн гарт орохоос урьдчилан сэргийлж, хууль бусаар худалдаалахыг хориглох чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтаа нэмэгдүүлэхээр төлөвлөсөн аж.
Мөн цагдаа нар хотын оршин суугчдын харилцааг бэхжүүлэхээ амлаж байна. Түүнчлэн залуучуудыг ажлын байраар хангах, цагдаагийн хэлтэс хоорондын мэдээлэл солилцоог сайжруулах зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Мужийн захирагчийн мэдээлснээр тусгаар тогтнолын баярын амралтын өдрүүдээр буюу энэ сарын 3-5-ны хооронд Нью-Йорк мужид 51 хүн галт зэвсэг ашигласан халдлагад өртөж шархаджээ.
Он гарснаас хойш галт зэвсэг ашигласан гэмт хэргийн тоо 30 хувиар нэмэгдэж нийт 895 хүн хохирчээ.
| Нью-Йоркод онц байдал зарлажээ | ||
| Үзсэн: 1237 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.