Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн коронавирусний цар тахал аюулгүй үе шатанд байгааг анхаарууллаа. Тэрбээр үүнээс гарах цорын ганц арга зам нь улс орнуудад хувийн хамгаалалтын хэрэгслүүд, тест вакциныг шударгаар хуваарилахад дэмжлэг үзүүлэх явдал хэмээн онцолсон байна.
Тодруулбал, Дэлхий нийтээр цар тахлын эсрэг тэмцэж, хяналтад оруулахын тулд тодорхой дэвшлүүд гарч байгаа аюултай эрсдэлтэй нөхцөл үүссэн хэвээр байгааг тэрбээр цар тахалтай тэмцэх олон улсын түншлэл Акст Акселераторийн зөвлөлийн хуралдаан дээр онцолсон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Аданом Гейрейесус цар тахлын эсрэг тэмцэхэд шаардлагатай хэрэгслүүдтэй тэр дундаа вакцинтай улс орнууд хорио цээрийн дэглэмүүдээ сулруулж байгааг сануулсан.
Харин хамгаалах хэрэгслүүд, тест вакцин дутагдалтай улс орнуудад халдвар авсан иргэд нь олноороо хүндэрч, эмнэлгүүдийн ачаалал нь ихэсч нас баралт өндөртэй байгааг анхааруулсан юм. Тиймээс хамтын нийгэмлэгийн улс орнуудад хандаж бусад орлого багатай улс орнуудад үзүүлэх дэмжлэг тусламжаа нэмэгдүүлж хамтдаа цар тахлын ард гарахыг уриалсан байна.
Мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн 1 долоо хоногийн хугацаанд коронавирусний халдвар авсан тохиолдол дэлхийн хэмжээнд өмнөх 7 хоногтой харьцуулахад 3 хувиар нэмэгдсэнийг мэдээллээ. Харин нас баралт 7 хувиар буурсан нь өнгөрсөн оны 10 сараас хойших хамгийн бага түвшинд хүрснийг гэрчилж байгаа аж. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Бразил улсад халдварын батлагдсан тохиолдол хамгийн ихээр бүртгэгдсэн байна.
Тус улсад нэг 7 хоногийн хугацаанд халдвар авсан хүний тоо 364 мянга гаруйгаар нэмэгджээ. Харин 2рт нь Энэтхэг улс бичигджээ. Энэтхэгт 7 хоногийн хугацаанд 312 мянган хүн халдвар авсан байна.
Харин 5 сарын эхээр ганцхан хоногт л 406 мянган хүн халдвар авч байсан билээ. бүсээр нь танилцуулбал, халдварын батлагдсан тохиолдлын тоо Европт 30, Африкт 15, зүүн газар дундын тэнгист 11, Баруун Номхон далайн бүс нутагт 10, Зүүн өмнөд Азид 7 хувиар өссөн байна. Харин өнгөрсөн 7 хоногт Умард өмнөд Америкийн бүс нутагт халдварын өвчлөл 13 хувиар буурчээ.
| ДЭМБ: Коронавирусний цар тахал аюултай үе шатандаа байна | ||
| Үзсэн: 3934 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.