Шууд Chart

Мьянмарын иргэд цэргийн дэглэмийг эсэргүүцэж байгаагаа дахин илэрхийлжээ

2021-07-04 12:22:22

Мьянмарын иргэд өнгөрсөн 2 дугаар сарын 1-нд болсон төрийн эргэлтээс хойш таван сарын дараа буюу энэ сарын 1-ний өдөр эсэргүүцлийн жагсаал хийжээ.

Тус улсын хамгийн том хот Янгонд л гэхэд олон зуун хүн жагсаалд нэгдэж, цэргийн дэглэмийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Жагсагчид цэргийн дүрэмт хувцас шатааж, ардчиллыг эргэн тогтоохыг шаарджээ. Энэ үеэр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттеришийн хэвлэлийн төлөөлөгч Мьянмарын төрийн зүтгэлтэн Аун Сан Су Чи болон бусад хүмүүсийг нэн даруй суллахыг дахин шаардсан байна.

Мөн тэрбээр Мьянмар улсад хүчирхийлэл үргэлжлэх бий гэдэгт ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Энэ 7хоногийн лхагва гарагт Мьянмарын цэргийн эрх баригчид 2000 гаруй хоригдлыг сулласан байна. Харин Аун Сан Су Чи болон бусад улс төрийн зүтгэлтнүүдийг үргэлжлүүлэн хорьж байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мьянмарын иргэд цэргийн дэглэмийг эсэргүүцэж байгаагаа дахин илэрхийлжээ   
Үзсэн: 1360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй