Шууд Chart

АНУ-д 6 дугаар сард 850 мянган ажлын байр нэмэгджээ

2021-07-04 10:57:02

АНУ-д өнгөрсөн 6 дугаар сард 850 мянган ажлын байр шинээр бий болжээ. Америкийн эдийн засгийн эерэг үзүүлэлтийн үр дүнгээр олон мянган ажлын байр нэмэгдсэн нь "Ковид-19" цар тахлын сөрөг нөлөөллөөс улс орон сэргэж байгаагын дохио гэж тус улсын Хөдөлмөрийн статистикийн хорооны тайланд онцолжээ.

Тодруулбал, өнгөрсөн сард шинээр нэмэгдсэн ажлын байрны тоо эдийн засагчдын тооцоолсноос өндөн дүнтэй гарчээ. Тус улсын ерөнхийлөгч Жой Байден эдийн засгийн төлөвлөгөө болон вакцинжуулалтаа урагшлуулахаар тал бүрийн чармайлт гаргаж байна.

АНУ-ын муж улсууд цар тахалтай холбогдуулж тогтоосон хөл хорио хязгаарлалтаа сулруулснаар тус улсын иргэдийн аялал зугаалга, гадуур хооллох зэрэг эдийн засгийн зарлага нэмэгджээ. Энэ нь бизнесийн салбарт ажлын байрыг нэмэгдүүлж, тус салбар хурдан сэргэхэд түлхэц өгч байгаа аж.

Гэхдээ тус улсад өнгөрсөн сард ажилгүйдлын түвшин 5.8 хувь байснаас 5.9 хувь болж өссөн байна. Өөрөөр хэлбэл АНУ даяар өнгөрсөн сард 9.5 сая хүн ажилгүй болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д 6 дугаар сард 850 мянган ажлын байр нэмэгджээ   
Үзсэн: 1072 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй