Энэтхэг улс шинэ коронавирусний халдвар өндөртэй орнуудын жагсаалтын хоёрт бичигдэж байгаа. Тус улсад "Ковид-19"-ээр өвчлөгчдийн тоо 30 саяд хүрээд байна. Энэ хооронд Энэтхэгийн эрх баригчид дархлаажуулалтыг түргэсгэх үүднээс Америкийн Модерна компанийн вакциныг импортолж, тарилгад хэрэглэх шийдвэр гаргажээ.
Энэтхэгийн эмийн компани болох Кипла Америкийн Модерна компанийн бүтээсэн вакциныг импортлох зөвшөөрлийг улсынхаа эмийн хяналтын газраас аваад байгаагаа мэдээлжээ. Мумбай хотод төвтэй энэхүү эмийн компани Модернагийн вакцины аюулгүй байдлын талаар дүгнэлт гаргаж, холбогдох албаныханд хүргүүлэх ёстой. Үүний дараа Америкийн вакциныг Энэтхэг улс дотооддоо хэрэглэж эхлэх юм.
Үүнээс өмнө Энэтхэгийн эрх баригчид Их Британийн Астразенекагийн Ковишейлд, дотоодын Бхарат Биотек компанийн Коваксин, Оросын Спутник гэсэн гурван төрлийн вакциныг бүртгэлжүүлсэн. Тэгвэл Модернагийн вакцин Энэтхэг улсад цар тахлын эсрэг эмчилгээнд яаралтайгаар ашиглаж буй дөрөв дахь вакцин болох аж.
Өнгөрсөн 8 өдрийн дотор тус улс 46 сая гаруй тун вакциныг тарьсан байна. Гэхдээ Энэтхэгт бүрэн вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо нийт хүн амынх нь 5 хувьд хүрэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, зарим оронтой харьцуулахад вакцинжуулалт удаан явагдаж байна. Тус улсад халдвар авсан хүний тоо 30 саяд дөхөж байгаа бол шинэ коронавирусээс үүдэлтэй эндэгдэл 397 мянгад хүрчээ.
| Энэтхэг улс Америкийн Модерна компанийн коронавирусний эсрэг вакциныг импортолно | ||
| Үзсэн: 1028 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.