Шууд Chart

АНУ, Канадын зарим бүс нутагт хэт хална гэдгийг НҮБ анхаарууллаа

2021-06-30 10:30:44

Хуурайшилт, цөлжилт, ойн хээрийн түймэр зэрэг байгалийн аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа  нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэдгийг эрдэмтэд анхааруулсаар байгаа. Тэгвэл ирэх өдрүүдэд АНУ, Канадын зарим бүс нутагт хэт халалт ажиглагдана хэмээн НҮБ сэрэмжлүүлээ.

Тодруулбал, аюул учруулж болзошгүй халуун агаарын урсгал Номхон Далайн  Баруун хойд бүс нутгийг дайрахыг ийнхүү сэрэмжлүүлсэн байна. Дэлхийн Цаг Уурын Байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Женев хотод  болсон хэвлэлийн хурлын үеэр Канад, Америкийн зарим хэсэгт  агаарын температур 45 хэмийг давна гэдгийг дуулгалаа.  Энэ нь багадаа 5 өдрийн турш ингэж хэт халж болзошгүй байгаа аж. 

Америкийн зарим хотод ердийнхөөс хавьгүй илүү халуун аль хэдийн  мэдрэгдэж эхэлжээ. Тухайлбал, Сиэтл хотод даваа гарагийн орой халууны хэм 42-д хүрсэн бол Портланд, Орегон хотуудад 46 хэмд хүрч халсан байна. Ер нь 6 дугаар сард дээрх бүс нутагт борооны улирал тохиодог бол энэ жил хэт халах үзэгдэл ажиглагдаж байна. Уг нь  6 дугаар сард Сиэтл хотын агаарын дундаж хэм 21  байдаг аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, Канадын зарим бүс нутагт хэт хална гэдгийг НҮБ анхаарууллаа  
Үзсэн: 1375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй