Шууд Chart

Францад орон нутгийн сонгуулийн 2 дахь шатны санал хураалт боллоо

2021-06-29 14:02:56

Францад өнгөрсөн ням гарагт болсон орон нутгийн сонгуулийн 2 дахь шатны санал хураалтын урьдчилсан дүнгүүд гарч байна. Эксит пол буюу саналаа өгсөн иргэдээс авсан санал асуулгын дүнгээр хотын зөвлөлийн тэргүүнд дахин өрсөлдсөн барууны болон зүүний хүчний нэр дэвшигчид бүгд шахам ялалт байгуулжээ.

Тиймээс Ерөнхийлөгч Эммануэль Макроны тэргүүлдэг намын нэр дэвшигчдээс ирэх 6 жилийн хугацаанд бүс нутгийг удирдах хүн тодорсонгүй. Төв намынхан үндэсний хэмжээнд нийт саналын 10 орчим хувийг л  авчээ.

Харин Зүүний хүчин болох  социалистууд,  ногоон намынхан энэ сонгуульд  амжилттай оролцсонд тооцогдож  байна. Тус намын нэр дэвшигчдийг сонгогчдын 3-ны нэг нь  дэмжсэн урьдчилсан дүн гараад  байгаа юм. Бүгд найрамдахчууд ч гэсэн ойролцоо амжилт үзүүлжээ. Арин  Марин Ле Пен хатагтайн тэргүүлдэг хэт барууны хүчнийг энэ удаагийн сонгуульд  өндөр амжилттай оролцоно гэсэн хүлээлт байсан.

Гэвч Үндэсний нэгдэл нэртэй тус нам нийт сонгогчдын  ердөө 20 хувийнх нь дэмжлэг авсан байна. Түүнчлэн  Францын 13 мужийн алиных нь ч удирдлагыг гартаа оруулж  чадаагүй аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Францад орон нутгийн сонгуулийн 2 дахь шатны санал хураалт боллоо  
Үзсэн: 1380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй