Өнгөрсөн ням гарагт “Extinction Rebellion” буюу “мөхлийн эсрэг бослого” нэртэй хөдөлгөөнийхөн эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгууллаа. Тэд энэ удаад Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн редакцын бодлогод сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлэн жагссан байна.
Эсэргүүцлийн жагсаалын үеэр үймээн гаргасан гэж үзэн цагдаа нар нийт 23 хүнийг баривчилж саатуулжээ. Жагсагчид элит хороолол Кенсингтонд оршдог хэвлэлийн томоохон Дэйли Мэйл, Женерал Траст компаниудын байрны гадна 7 тонн орчим нойтон аргал авчирч хаяцгаажээ. Мөн тэд Дэйли Телеграфийн төв байрны гадаа ийм акц хийхээр төлөвлөсөн ч цагдаа нар тэднийг зогсоосон байна. Мөн жагсагчдаас зарим нь олон улсын медиа холдинг Нью-Корпын эзэмшдэг Сан, Таймс, Сандэй Таймс сонинуудын байрны ханан дээр будгаар эсэргүүцлээ илэрхийлэхийг чармайж байжээ. Гэвч хууль сахиулагчид тэднийг саатуулан хорьсон байна.
Эсэргүүцэгчид хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг санхүүгийн ашиг орлогоо бодож үнэн бодит мэдээллийг нийтэд хүргэхгүй байна хэмээн буруутгаж тэднийг авилгажсан гэж үзэж буйгаа илэрхийлж байлаа.
Мөн томоохон редакцуудыг засгийн газар, төрийн албаныхны цар тахлын үеийн гэм бурууг хаацайлж нийгэмд үйлчилж байна нэрээр олон нийтийг хагаралдуулах соёлын дайныг өдөөн байна хэмээн буруутгаж байгаагаа ч мэдэгдэжээ.
| Лондонд байгаль хамгаалагчдын жагсаал цуглаан болжээ | ||
| Үзсэн: 1311 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.