Шууд Chart

Москвад хоногт 114 хүн коронавирусний халдварын хүндрэлээс болж нас баржээ

2021-06-29 11:53:22

Өнгөрсөн ням гарагт ОХУ-ын нийслэл  Москва  хотод коронавирусний халдварын шалтгаантай  өвчлөлөөс болж  нас  барсан хүний тоо 114-т  хүрчээ. Энэ нь цар тахал эхэлснээс хойш хоногт  хамгийн олон  хүн нас  барсан тохиолдол болж  байна. Нийслэл  хотын  хүн амын дунд   халдварын тархалт  өндөр байгаа  учир  хорио цээрийн шинэ дэглэмийг хэрэгжүүлж эхэлжээ.

Тухайлбал, Москва  хотын зоогийн газар, кафенууд  зөвхөн халдвар аваад  эдгэрсэн, эсвэл вакцины  бүрэн тундаа хамрагдсан эсвэл PCR шинжилгээний сөрөг хариутай хүмүүст л үйлчлэх аж. ОХУ-д  сүүлийн  өдрүүдэд халдварын  батлагдсан тохиолдлын тоо хоногт 20 гаруй  мянгаар  нэмэгджээ. Өнгөрсөн 24 цагт л гэхэд нийт 20538 тохиолдол бүртгэгдсэн  бол нас  баралт 599-өөр нэмэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Москвад хоногт 114 хүн коронавирусний халдварын хүндрэлээс болж нас баржээ  
Үзсэн: 2694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй