Шууд Chart

ОХУ-ын Амур мужид үерийн гамшиг нүүрлэжээ

2021-06-28 14:50:12

ОХУ-ын Амур мужид хүчтэй аадар бороо орсны уршгаар үерийн гамшиг нүүрлэж, олон зуун хүн орон гэрээ орхин аюулгүй газар руу дүрвэхэд хүрсэн байна. Онцгой байдлын яамны мэдээгээр 16 суурингийн  орон сууцны 388 байшин, 20  гаруй зам, 5 гүүр үерт автжээ.

Тодруулбал, Благовещенскэд олон арван байшин үерт автсан төдийгүй гэрэл цахилгаангүй болжээ. Орон нутгийн иргэд байгалийн ийм гамшиг нутаг оронд нь болж байсныг санахгүй байгаагаа ярьцгаасан байна. Сүүлийн нэг хоногийн хугацаанд голын усны түвшин нь 2 метрээр өссөн байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр нийт 1500 орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.

Үерт автсан хот суурингуудад онцгой байдлын яамны тусгай  бүлгийнхэн ажиллаж байгаа бөгөөд гамшигт өртөгсдөд туслах ажиллагаанд мянга гаруй хүн, 240 техник, 34 завьтайгаар оролцож байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ-ын Амур мужид үерийн гамшиг нүүрлэжээ  
Үзсэн: 982 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй