Шууд Chart

Москвад өргөн хүрээтэй ариутгал, халдваргүйтэл хийж байна

2021-06-28 14:39:43

ОХУ-ын нийслэл хот коронавирусний цар тахлын төв болчхоод байна. Тус хотод "Ковид-19"-ийн  халдвар авсан хүний тоо  нийтдээ сая 300 мянгыг давчхаад байгаа аж.

Өнгөрсөн бямба гарагт тус улсын онцгой байдлын яамны ажилтнууд нийслэл хотын тээврийн бүх сүлжээ, вокзалуудыг ариутгаж халдваргүйжүүлсэн байна. Бүх газрыг хүний биед хоргүй, химийн  тусгай  бодистой  шингэнээр ариутгасан байна.

Галт тэрэг, автобус, трамвайг депод нь ариутгасны дээр зөөврийн төхөөрөмжүүдийг ч ашиглажээ. Өнгөрсөн 24 цагт тус улсад коронавирусний халдварын 22 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэний 8400 гаруй  нь Москвад бүртгэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Москвад өргөн хүрээтэй ариутгал, халдваргүйтэл хийж байна  
Үзсэн: 2392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй