Испанид гадаа гудамжинд амны хаалт заавал зүүх журмыг дөнгөж цуцлахтай зэрэгцэн хүн амынх нь дунд дахин халдвар ихээр тархаж эхэлсэн байна. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь Балеарын арлуудад хичээлийн шинэ жил дууссаныг тэмдэглэсэн залуучууд байгаа аж.
Тодруулбал, оюутан залуучуудын оролцсон энэ аяллаас болж коронавирусний халдвар авсан 600 гаруй тохиолдол бүртгэгдсэн байгаагийн зэрэгцээ улс орон даяар олон мянган хүн ажиглан тусгаарлалтад шилжээд байна. Испанийн нийт 17 мужид залуучууд оролцсон энэ арга хэмжээнээс болж халдвар авсан тохиолдлууд бүртгэгдээд байгаа гэнэ.
Амралт зугаалгын энэ хөтөлбөрт нийтийг хамарсан фестиваль, диско бүжиг, концертууд, завин дээрх үдшийн цэнгүүн зэрэг багтсан байсан аж. Оюутан залуус Балеарын арлууд руу зугаацаж хөгжилдөхөөр явцгаасан байна.
Тэдний ихэнх нь их, дээд сургуульд элсэх шалгалтаа өгцгөөж амрахаар явцгаажээ. Зөвхөн нийслэл Мадрид хотод л гэхэд арал руу явсан залуусаас 320 хүнийх нь шинжилгээний хариу эерэг гарч, халдвар авсан нь батлагдсан байна. Харин 2000 оюутанд гэртээ тусгаарлахыг зөвлөмж болгожээ.
Өнгөрсөн бямба гарагаас эхлэн Испанид гадаа гудамжинд амны хаалт заавал зүүх журмыг хүчингүй болгосон. Гэхдээ хүн хоорондын зай барьсан тохиолдолд л амны хаалт зүүхгүй байхыг зөвшөөрч байгаа юм байна.
| Испанид коронавирусний халдвар хүн амын дунд дахин эрчтэйгээр дэгдэж эхэлжээ | ||
| Үзсэн: 1312 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.