Шууд Chart

Испанид задгай орчинд амны хаалт заавал зүүх журмыг цуцлав

2021-06-27 11:33:50

Испани улсад өчигдрөөс эхлэн задгай орчинд амны хаалт заавал зүүх журмыг цуцаллаа. Гэхдээ хүн хоорондын 1.5 метрийн зай барьсан тохиолдолд амны хаалт заавал зүүх шаардлагагүй гэж зөвлөж байна.

Хэдийгээр журмыг сулруулсан ч битүү орчинд, олон нийтийн газарт, олон хүн цугласан урлаг соёлын том үйл ажиллагаанд оролцоход, нийтийн тээврээр зорчих зэрэгт амны хаалт заавал зүүх журмыг үргэлжлүүлэн мөрдөх юм байна.

Хэрвээ эдгээрийг зөрчвөл 100 хүртэлх еврогийн торгууль ногдуулахаар заажээ. Тус улсад "Ковид-19" цар тахлын халдварын тархалт харьцангуй буурч, вакцинжуулалт эрчимтэй урагшилж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Педро Санчес амны хаалт зүүх журмыг цуцалж байгаагаа 7 хоногийн өмнө зарласан.

Испанийн Засгийн газрын энэхүү шийдвэрийг иргэд жуулчид хамгийн таатайгаар хүлээн авч байна. Харин иргэдийн дунд явуулсан судалгаагаар оролцогчдын 46 хувь нь гудамжинд амны хаалт зүүх журмыг цуцалж байгааг дэмжсэн бол 42.5 хувь нь цар тахлын халдвар авах эрсдэл өндөр хэвээр байна гэж үзэж, уг шийдвэрийг эсэргүүцжээ.

Гудамж, задгай орчинд амны хаалт заавал зүүх журмыг Испани улсад нэг жил орчим мөрджээ. Нийт 47 сая гаруй хүн амтай Испанид цар тахал дэгдсэнээс хойш 3.7 сая гаруй халдварт тохиолдол, 80 гаруй мянган нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогоор тус улсын хүн амын 50 гаруй хувь нь коронавирусний вакцины эхний тунд хамрагдсан байна. Энэ сарын дундуур тус улсад халдварт шинэ тохиолдлын тоо өнгөрсөн оны наймдугаар сараас хойш анх удаа 100-гаас буурчээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Испанид задгай орчинд амны хаалт заавал зүүх журмыг цуцлав   
Үзсэн: 1034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй