Шууд Chart

Израил улс амны хаалт зүүх журмаа сэргээлээ

2021-06-27 11:23:34

Израил улсад коронавирусний дельта хувилбар тархаж байгаагаас Засгийн газар нь дотоод орчинд амны хаалт заавал зүүх журмыг сэргээсэн байна. Уг журам баасан гарагаас дахин хэрэгжиж эхэлжээ.

Журмын дагуу битүү орчинд орохдоо, мөн гадаа задгай талбайд олон нийтээр цугласан нөхцөлд иргэдийг заавал амны хаалт зүүхийг шаардаж байна.

Израил улс 16-гаас дээш насны хүн амынхаа 80 гаруй хувийг вакцинд бүрэн хамруулсан байна. Засгийн газар хязгаарлалтууд тэр дундаа дотоод орчинд амны хаалт зүүх журмыг энэ сарын 15-нд цуцалсан юм.

Сүүлийн хэдэн долоо хоногт тус улсад өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо хоёр оронтой тоо руу орж, буурсан. Гэвч энэ 7 хоногийн пүрэв гарагт өдөрт халдварын 228 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Халдварын тоо өсөхөд Энэтхэгт анх бүртгэгдсэн коронавирусний дельта хувилбарын тархалт нөлөөлж байгаа юм байна. Иймд Израилийн Засгийн газар нисэх онгоцны буудлуудад халдвараас урьдчилан сэргийлэх хязгаарлалтуудыг чангатгаж, 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулахаар чармайж байна.

Гэхдээ Израилд коронавирусний халдварын улмаас хүндэрсэн өвчтөний тоо бага хэвээр байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Израил улс амны хаалт зүүх журмаа сэргээлээ   
Үзсэн: 895 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй