Шууд Chart

БНХАУ-ын вакцинжуулалт 40 гаруй хувьтай байна

2021-06-27 11:15:43

БНХАУ-ын "Ковид-19" цар тахлын эсрэг вакцинжуулалт өчигдрийн байдлаар 40 гаруй хувьтай байна. Тус улсын 630 гаруй сая хүн коронавирусний эсрэг вакцины нэг, хоёрдугаар тунд хамрагджээ.

Энэ үзүүлэлт тус улсын хүн ам "Ковид-19" цар тахлын эсрэг сүргийн дархлаа тогтоход ойртож байгааг илтгэж байна гэж хэвлэлд онцолжээ. Тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр пүрэв гарагийн байдлаар Хятад улс даяар коронавирусний эсрэг 1.1 тэрбум тун вакцин хийсэн байна.

Хятадын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн ахлах шинжээч вакцинжуулалтын хувь өндөр байгаа нь цар тахлын эсрэг дархлаа тогтооход Хятад улсын хувьд маш чухал, нөгөө талаар Хятад улсыг коронавирусний мутацид орсон хувилбаруудаас хамгаалахад илүү хүчтэй эсэргүүцэх чадамжтай болгох юм гэж дүгнэжээ.

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны удирдлага дор муж, хотуудын эрх баригчдын нэгдсэн зохион байгуулалттайгаар улс орон даяар хийж байгаа дархлаажуулах аян төлөвлөгөөний дагуу амжилттай явж байна.

Өнөөдрийн байдлаар тус улс өдөрт 24 сая гаруй вакцин тарьж байгаа юм байна. Вакцинжуулалтын эхний үед хил гаалийн ажилчид, импортын хүйтэн гинжин холбооны бүтээгдэхүүнтэй харьцдаг ажилчид, нийтийн тээвэр, жижиглэнгийн худалдааны салбарынхан гээд халдвар авах өндөр эрсдэлтэй бүлгийн иргэдээ вакцинд хамруулсан.

Одоо вакцинжуулалтын хүрээг бусад салбараар өргөжүүлэхээр төлөвлөж буй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын вакцинжуулалт 40 гаруй хувьтай байна   
Үзсэн: 1533 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй