Шууд Chart

Ираны дээд удирдагч дотооддоо үйлдвэрлэсэн коронавирусний вакцин хийлгэжээ

2021-06-27 08:52:17

Ираны дээд удирдагч Аяатолла Аль Хаменей дотооддоо үйлдвэрлэсэн коронавирусний эсрэг вакцин хийлгэжээ. Ираны төв телевиз улсынхаа дээд удирдагчийн вакцин хийлгэж байгаа үйл явцыг үзүүлсэн байна.

Ираны Эрүүл мэндийн байгууллага дотооддоо үйлдвэрлэсэн коронавирусний вакциныг энэ сарын эхээр эмнэлзүйд хэрэглэхийг зөвшөөрсөн юм байна. Дээд удирдагч Аяатолла Аль Хаменей гадны улсын вакцин хийлгэхийг хүсээгүй, эрдэмтдийнхээ бүтээсэн вакциныг хийлгэх гэж багагүй хугацаанд хүлээсэн гэдгээ мэдэгджээ.

Мөн тэрбээр залуу эрдэмтдэдээ талархаж байгаагаа төв хэвлэлээрээ илэрхийлсэн байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Ираны дээд удирдагч АНУ-д үйлдвэрлэсэн коронавирусний вакциныг “найдваргүй” гэсэн шалтгаанаар импортлож авахыг хориглосон юм.

Харин Иран улс өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хүн амаа вакцинжуулахад Орос, Хятадын коронавирусний вакциныг хэрэглэж байгаа юм байна.

Сүүлийн өдрүүдэд Иран улсад "Ковид-19" цар тахлын халдвар нэмэгдэж, өдөрт ойролцоогоор 10 мянган халдварт шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа юм байна. Баасан гарагийн байдлаар Ираны хүн амын тав орчим хувь нь буюу 4.5 сая гаруй хүн коронавирусний вакцины эхний тунг хийлгэсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ираны дээд удирдагч дотооддоо үйлдвэрлэсэн коронавирусний вакцин хийлгэжээ   
Үзсэн: 961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй