Шууд Chart

АНУ Афганистанд коронавирусний эсрэг гурван сая тун вакцин хандивлана

2021-06-26 14:22:37

Афганистанд коронавирусний дельта хувилбар хурдтай тархаж, сүүлийн өдрүүдэд цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн.

Үүнтэй холбогдуулж Цагаан ордон Кабулд вакцин хандивлахаар шийдвэрлэжээ. Нэг тунгаар хийх зориулалттай “Жонсон энд Жонсон”-ы вакциныг ирэх долоо хоногоос Афган руу тээвэрлэх юм байна. Энэ гурван сая тун вакцин Цагаан ордны энэ 7 хоногийн эхээр зарласан дэлхий даяар хандивлах 55 сая вакцины хандивт багтаж байгаа юм. АНУ мөн хүчилтөрөгч болон бусад шаардлагатай хангамжийг Афганид тусламжаар өгч байгаа юм байна. АНУ-ын Ерөнхийлөгч Байден Афганистаны эрх баригчдыг Цагаан ордонд хүлээж авахын өмнөх өдөр түүний засаг захиргаа Афганид вакцин хандивлах болсноо зарласан.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ Афганистанд коронавирусний эсрэг гурван сая тун вакцин хандивлана  
Үзсэн: 889 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй