Австрали Хятадын галт тэрэгний дугуй, салхины эрчим хүчний цамхаг, зэвэрдэггүй ган холбоос зэрэгт хог хаягдлын эсрэг татвар тогтоосон.
БНХАУ худалдааг зөв голидролоор явуулах зорилготой дүрэм журмыг зүй бусаар ашиглахыг эсэргүүцэж байгаагийн зэрэгцээ Австрали буруу алхмаа засах бодит алхам хийнэ гэдэгт итгэж байна гэж Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Үүнээс өмнө Канберра Австралийн дарс болон арвай буудайд нэмэлт татвар тогтоосонтой холбогдуулж Хятадын эсрэг Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргасан юм.
Бээжингийн сая гаргасан гомдол үүний эсрэг алхам гэж хэвлэлүүд онцолж байна. Австралийн Засгийн газар аль хэдийн хор хохирол амсаад эхэлсэн дотоодын аж үйлдвэрлэлээ хамгаалах энэ мэт үйл ажиллагаагаа тууштай хамгаалах болно гэж тус улсын Худалдааны сайд мэдэгдсэн байна.
Өнгөрсөн онд Австралийн Засгийн газар коронавирусний эх сурвалжийг тогтоох бие даасан шалгалт явуулахыг шаардсаны дараа Хятадын тал Австралиас авдаг импорт тэр дундаа хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнийг хязгаарлах бодлого барьж байгаа юм.
| БНХАУ Австралийн эсрэг дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргажээ | ||
| Үзсэн: 966 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.